Зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.12.06-нд нийтлэгдсэн

Зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцно

-Замын цагдаагийн ажилтнууд яаж ажиллах вэ?
-Дүүрэг бүрт манай алба хаагчид тодорхой цэг дээр хяналт тавьж ажиллана. Жишээ нь томоохон уулзварын дөрвөн талд хяналт тавих юм. Гэхдээ уулзварын голд биш. Хөдөлгөөнийг гэрэл дохиогоор зохицуулна. Тэнд алба хаагч байх шаардлагагүй. Зөвхөн дүрэм зөрчиж байгаа иргэд, жолооч нарт  хяналт тавина. Өмнө бид зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслийг зогсоон шалгадаг байсан. Энэ нь ачаалал ихтэй үед хөдөлгөөнд саад болдог. Харин одоо хяналт, шалгалтын үеэр  дүүрэг бүрт  зорчих хэсэгт биш, урьдаас төлөвлөсөн талбайд тээврийн хэрэгслийг байрлуулна.

-Замын хөдөлгөөний дүрэм зөрч­сөнийг хэрхэн мэдэх вэ?
-Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр зургаан дүүргийн алба хаагчид өөрийн­хөө дүүргийн нутаг дэвсгэрийг хянаж, зөрчил гаргасан жолоочийг зам дээр ажиллаж байгаа алба хаагч нартаа мэдэгдэж арга хэмжээ авдаг. Мэдээллийн дагуу тухайн машиныг дараагийн пост зогсоон хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, жолооч хоёр км-ын цаана дүрэм зөрчлөө гэхэд дараагийн пост дээр саатуулна.

-Жолооч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй бол?
-Цагдаагийн ажилтанд саатуулагдсан ч зөрчлөө хүлээхгүй тохиолдолд байдаг. Дээрх тохиолдолд камерын бичлэг байх тул шаардлагатай үед зарим нэг жолоочийн бичлэгийг үзэж болно. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хийхэд автомашин хэзээ,  аль замаар хэдэн цаг, хэдэн минутад явж өнгөрсөн, замын хөдөлгөөний ямар зүйл заалт зөрчсөн нь  жагсаалтаараа гарч ирдэг. Энэ бичлэг сарын турш   хадгалагдана.

-Маргааныг хэрхэн зохицуулах вэ?
-Замын цагдаа нар видео камерын  бичлэг хийж, тухайн жолоочийн зан байдал, зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг нь нотлох баримтаар баталгаажуулан авах юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж