Лю Сяобаог суллахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Лю Сяобаог суллахыг уриаллаа

Тэрс үзэлтэн хэмээн хоригдож байгаа Нобелийн энх тайвны шагналт Лю Сяобаог суллахыг Нобелийн энх тайвны шагналтан Ваклав Хавел, Дэсмонд Туту нар баасан гаригт Хятадад хандан уриалжээ. Хятадын зүгээс Ноён Люг ардчиллыг дэмжигч гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа билээ.

Ноён Лю нь Хятадын засгийн газрын хүлцэнгүй бус байдлын харамсалтай бэлгэ тэмдэг болсон хүн гээд, хэрэв Хятад улс хүний эрхийг хязгаарласаар байвал дэлхийд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй гэж Чехийн Ерөнхийлөгч асан Ваклав Хавел  болон Архиепископ Дэсмонд Туту нар хэлсэн байна.

Тэд сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засгийн хөгжиж байгааг сайшаасан ч Хятад улс дотроо хагарал бутралтай, энэрэнгүй бус дэглэм, харгис хүчин үйлчилсэн нийгэмтэй байгаа нь хэрэв дэлхийн жинхэнэ тэргүүлэх удирдагч байхыг хүсч байгаа бол тус улсад далайцтай шинэчлэл хийх хэрэгтэйг мөн онцолжээ.

Түүнчлэн гадаадад амьдарч байгаа Хятад иргэдийн эрхийг хавчиж, зөрчиж байгаа нь дэлхий дахинд харгис дэглэмийг тогтоож байна гэж Хятад улсыг шүүмжилжээ. Дэлхийн шилдэг тоглогч гэдэгтээ бардам байгаа Хятад улс нь дотооддоо зөрчилтэй бодлогуудын талаарх шүүмжиллийг ихэд хянуур, анхааран хүлээн авах хэрэгтэйг мөн хэлсэн байна. Эцэст нь итгэлцэл үгүй байдал нь цаашид иргэдийн дунд төрөө хүндлэх хүндлэлийг үгүй болгох үндэс нь болно гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж