Хамгийн үнэтэй байрнуудын жагсаалт гарав

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй байрнуудын жагсаалт гарав

АНУ-ын Риелторуудын үндэсний холбооны Realtor.com гэдэг веб-сайт гэрийн эздийн худалдаанд тавьсан байшингуудын чансааны сар тутмын жагсаалтыг гаргажээ. Өнгөрсөн сарын жагсаалтад  Калифорнийн 150 сая ам.долларын үнэтэй байшин нэгдүгээрт нэрлэгдлээ. Франц стилиэр  уг байшинг 1990 онд Лос-Анжелес хотноо босгосон байв. Үнэтэй байранд 14 унтлагын өрөө 16 ариун цэврийн өрөө ба таван ил зуух каминтай. Нийт талбай нь 5,25 мянган кв/м.  Түүнд гэрэлтүүлэгтэй усан сан ба теннисийн талбай байна.

Дарийн байранд нь орсон Флоридагийн байр 100 сая ам.доллар бөгөөд хараахан баригдаж дуусаагүй, 6,2 мянган кв/м байранд 13 унтлагын өрөө ба 23 ариун цэврийн өрөө мөн хэд хэдэн ил зуух байна. Байрны дагавар талбайд усан сан, моторт завины гарааш ба таван авто машины гарааш баригдаж байна.

Гуравт нь Невада мужийн 100 саяын байр орж байгаа ба түүнийг 2000 онд барьсан бөгөөд 3,5 мянган кв/м талбайд есөн унтлагын өрөө, ариун цэврийн 11 өрөө, тоглоомын өрөө, дарсны зоорь, гурван ил зуух ба усан сан байгаа. Орчных нь найман га дагавар талбайд цөөрөм ба дөрвөн машины гарааштай. Гурван давхар уг байранд усан сан бас байгаа.

Дөрөвт Техасын байшинг тавьсан ба үнэ нь 69,9 сая ам.доллар. Беверли-Хиллзийн 68,5 саяын байр тавд оров. Жагсаалтын зургаад Нью-Жерсийн Алпайн хотын байр (68 сая), долоод  65 саяар үнэлэгдсэн Хоуб Саунд (Флорида) хотын байшин, наймд Калифорнийн район Дель Мар дахь байр (61 сая), есөд нь Флоридагийн Индиан-Крик хотын 60 саяын байшин тус тус нэрлэгдлээ. Топ-10 жагсаалтыг 59,5 саяар үнэлэгдсэн Колорадогийн Стимбоутын байр эцэслэж байна.

 Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж