WikiLeaks-ээс болж хэлмэгдсэн анхны хүн

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

WikiLeaks-ээс болж хэлмэгдсэн анхны хүн

ФОТО: wikileaks.org

Америкийн Төрийн департаментаас WikiLeaks порталд алдагдсан материалуудын улмаас хүмүүсийн алдар нэрд цав сууж эхэллээ.Германы чөлөөт демократ намын төв штабын ажилтан Гельмут Метцнер  уг сайтын материалаас болон халагдсан анхны хүн болов.Эрх баригч эвсэлд ордог уг намын Метцнер Берлин хотноо АНУ-ын Элчин яамны хүмүүстэй холбоотой байснаа хүлээсний дараа  тэрээр ажлаа өгчээ. Метцнер намынхаа талаас дэд канцлер Гидо Вестервеллегийн зөвлөх байжээ.

Метцнер дипломатын нэгэн нууц мэдээлэлд “хананд суусан ялаа” гэж нэрлэгдсэн байсан ба тэрээр эрх баригч эвсэл байгуулах үйл ажиллагааны тухай америкчуудад сүртэйгээр ярьж өгчээ. Тэрээр ирээдүйн Засгийн газрын хөтөлбөрөөс гадна намуудын дотор хийгдсэн арилжааг нэгт нэггүй ярьсан байв. Намын дотоод шалгалтаар “нэр нэрлэгдээгүй ч” “амбицитай залуу хүн” гэж нууц баримтуудад хэлэгдээд байсан Метцнер олж тогтоогдон тэр өөрөө хэргээ хүлээгээд огцорчээ. Намын албан ёсны төлөөлөгч Вульф Ёмэ хэлснээр тэр өөрийн дураар үүнийг хийсэн байна. Тэр залуу америкчуудад нууц бичиг баримт дамжуулаагүй гэжээ.

Баасан гаригт Германы парламентч нар Берлин дэх Америкийн Элчин Филипа Мёрфийг буцаахыг шаардсан байна. “Ийм элчин эргүүлэн татагдах ёстой” гэж Чөлөөт ардчилсан намын депутат Ганс Михаэль Голдман хэлжээ.

АНУ өөрийн түншүүдийг тайвшруулахаар бүхий л чармайлтаа гаргаж байна. Дэлхийн лидерүүд WikiLeaks сайтын материалаас өчүүхэн хэмээн анзаарахгүй маягийн дүр үзүүлж байгаа ч энэ дуулиан дипломатуудад дэлхийн төвшинд итгэл алдрах аюултай. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дэлхийн алба нэгтнүүдтэйгээ ирж буй долоо хоногийн турш зөвлөлдөх ба тэрээр арав гаруй лидерүүдтэй ярилцан уучлалт гуйсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга тэр материалуудад дурьдагдсан бүхий л хүмүүсээс уучлалт гуйж, дахин тэр системийг ажилдаа хэрэглэхгүй хэмээн амлажээ.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж