Туул гол дээр шинэ гүүр барина

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Туул гол дээр шинэ гүүр барина

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мянганы сорилтын сан /МСС/-тай хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд Мянганы сорилтын корпорациар дамжуулан Мянганы сорилтын гэрээнд тусгасан бодлогын зорилт, үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж, үр дүнд хүргэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулжээ. МСС-ийн зүгээс нийслэл хоттой хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээрийн менежмент, мэргэжлийн боловсрол, сургалт, эрүүл мэнд, автозам, эрчим хүч, хүрээлэн буй орчин зэрэг чиглэлүүдээр төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллана. Тухайлбал, автозамын төслийн хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл 3,4 км автозам, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Налайх хүртэлх 20,9 км зам болон Туул гол дээр шинээр гүүр барина. Харин эдгээр ажилд шаардлагатай  хайгуул, инженер геологи, гиодрологийн судалгаа, геодезийн хэмжилтийн ажлууд, нарийвчилсан зураг төсөл болон хүрээлэн буй орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулахад шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрөл, газар эзэмшил, нүүлгэн шилжүүлэлт хийх  зэргийг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд хотын захиргааны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж