Дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцно

Замын цагдаагийн газрынхан өнөөдрөөс эхлэж дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож эхлэнэ. Хэрэв жолооч замын хөдөлгөөний тухай дүрэм зөрчсөн бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн хариуцлага хүлээх юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд цагдаа уулзварын аль нэг хэсэгт Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс болон өмнөх постоос ирэх мэдээллийн дагуу жолоочийг зогсоож, хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ ачаалал нягтрал ихтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бус зорчих хэсгээс гаргаж урьдаас төлөвлөсөн талбай дээр тээврийн хэрэгслийг байрлуулна. Ингэхдээ зохицуулагч гаргасан зөрчлийг тайлбарлах юм байна. Хөдөлгөөнд оролцогч нар гаргасан хууль, тогтоомж,  дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэгтэй бол Замын цагдаагийн алба хаагч нь зөрчлийг илрүүлж хариуцлага хүлээлгэх үүрэгтэй байдаг гэнэ  Энэ нь Замын цагдаагийн газраас жолооч нарт зөвхөн дүрмээрээ хөдөлгөөнд оролц гэсэн шаардлага тавьж байгаа нь энэ юм байна.

Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж