Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Автомашиниуд шатлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто дизель” ХХК-ийн харьяа 30 автомашины гарааш шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10, 26 дугаар ангийг гаргахад тус гараашийн дээврийн хэсэг “Isuzu”, “Grand mark-II”, “Toyota kauger” машин шатаж байсныг унтраасан гэнэ. Гал унтраах ангийнхныг очиход уг галд “Toyota Land cruiser-75”, “Delica” маркийн автомашин шатсан байжээ. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд  шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна.

Н.Бүжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж