Хил зөрчигчдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Хил зөрчигчдийг саатуулжээ

Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан нутаг дэвсгэр “Халтар ус” байнгийн хилийн харуулын хариуцсан хэсэг, дугаар тэмдгийн чиглэлээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нутаг дэвсгэрээс хоёр удаа тус улсын зургаан иргэн хил зөрчихийг оролдож хилийн тагнуулын албаныханд саатуулагдсан байна. Тэд Тувагийн Тесхэм хошууны оршин суугчид бөгөөд мал хулгайлах зорилгоор хил нэвтэрснээ хүлээсэн бөгөөд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж