Москвад онгоц осолдлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Москвад онгоц осолдлоо

Зорчигч тээврийн нисэх онгоц Москвагийн “Домодедово” нисэх буудалд ослын буулт хийлээ.  Энэ үеэр хоёр хүн амиа алдаж, 80 гаруй хүн гэмтэл бэртэл авлаа гэж Оросын албаны хүмүүс мэдэгдлээ. Нисэх буудлын зурваст газардах үеэр онгоцны бүх хөдөлгүүрүүд доголдсон байжээ. Оросын бүтээсэн “ТУ-154” зорчигч тээврийн нисэх онгоц нь Оросын өмнөд хэсгийн чиглэлд 170 орчим зорчигч болон хөлгийн багийг тээвэрлэж явсан байна.  Онгоц дөнгөж замд гарахдаа эвдэрсэн тул тэр даруйдаа ослын буултыг “Домодедово” нисэх буудалд хийжээ.
Иргэний нисэхийн ажилтан Сергей Изволский хэлэхдээ “Агаарын тээврийн Дагестан компаний ТУ-154 хөлөг нь Москвагийн Внуково нисэх буудлаас хөөрч, Дагестан дахь Махачкалаг зорьж явсан” гэж мэдэгджээ. Хөлөг газардах үедээ хоёр хэсэг болон салсан бөгөөд одоогийн байдлаар хөдөлгүүрийн эвдрэлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Оросын үндэсний агаарын тээврийн товчоо Аэрофлот нь удаа дараа осол гарч, аюулгүй байдалд түгшүүр бий болгосон тул нэгдүгээр сард үлдсэн 23 “ТУ-154” хөлгийг ашиглалтаас гаргасан байна.  Гэвч энэхүү хөлгийг хуучин ЗХУ болон ОХУ-ын дотоодын нислэгт ашигласаар байжээ. Польшийн Ерөнхийлөгч Лех Казенски энэ оны эхээр Оросын баруун хэсэгт Польшийн хамааралтай ТУ-154 онгоцны ослоор амиа алдсан билээ.

Б. Энхцэцэг

Click to pla

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж