Мел Гибсон кино урлагтаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.05-нд нийтлэгдсэн

Мел Гибсон кино урлагтаа эргэн ирлээ

Холливуудын нэрт жүжигчин, “Хатан зоригтон” киноны од Мел Гибсон энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн найз бүсгүй Оксана Григориеватай шүүхдэлцэн, нэр хүнд нь нэлээд унаж, кино урлагаасаа завсарлага аваад байсан билээ.
Харин тэрбээр Summit Entertainment-ын бүтээл "The Beaver" кинонд гол дүр бүтээхээр болжээ. Уг кинонд бүх итгэл найдвараа алдаад буй нэгэн эрийн тухай өгүүлэх ба найруулагчаар нь Жоди Фостер ажиллаж мөн гол дүрд нь тоглож байгаа аж. Жоди Фостер олон уран бүтээл дээр Мел Гибсонтой хамтран ажиллаж байсан ба энэ зуны турш шүүмжлэлд булуулаад байх үед нь түүнийг өмөөрч үг хэлсэн цорын ганц хүн юм.
Алдартай хоёр жүжигчний хамтын бүтээл болох энэхүү кино ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийх аж.

Мел Гибсон Нью-Йорк
хотын Уестчестър тойргийн Пийксил хотод 11 хүүхэдтэй америк-ирланд гэр бүлийн
зургаа дахь нь болон мэндэлжээ
. Түүний
эцэг болон эцгийн талын ах дүүс нь урлагийн хүмүүс байсан тул хүүхдүүд нь
тэр дундаа Гибсон болон Дональ нар нь урлагийн авъяастай байжээ. Гибсоны нэрний
хувьд эхний үе нь «Гэгээн Мел» болон «Епископ Ардага», хоёр дахь үе нь
«Колумба» (нутгийн хуучны дуудлага нь Colm-Cille) нарын Ирландын түүхэн
санваартнуудын нэрнээс үүсэлтэй ажээ. 12 настайдаа гэр бүлийнхнийхээ хамт
Австралийн Сидней хотод шилжин сууршиж, тэндээ жүжигчний мэргэжлээр Австралийн
Драмын урлагийн Үндэсний их сургуулийг төгсчээ.

1979 онд
дэлгэцийн бүтээлийн гараагаа Бүгчим зун» киногоор эхлүүлсэн бөгөөд тухайн
жилээ «Тим», «Галзуу Макс» гэх кинонуудад гол дүрд тоглож, эргүүлийн цагдаагийн
офицер, мотоцикльч Макс Рокатанскигийн дүрээр хэд хэдэн шагналд нэр дэвшиж
байсан байна. Кинонд тоглосоны хөлс чамгүй мөнгө олсон тэрээр ирээдүйн эхнэр
Робины хамт Хойд Австралийн Аделаиде хотод бие даан амьдрах болжээ.

1981 он,
Австралийн кино дэлгэцийн шинэ танил болсон Гибсон «Галзуу Макс» цувралын
хоёрдугаар ангид тоглон түүгээрээ Америкийн кино дэлгэцийн оддын хүрээлэл
Холливудын замналаа эхлүүлсэн байна. 1984 онд тухайн жилийнхээ шилдэгт зүй
ёсоор тооцогдох гурван кинонд жүжигчин Энтони Хопкинс, Сисси Спейсек, Дайан
Китон нартай хамтран гол дүрүүдэд тогложээ. Австралийн найруулагч Рожер
Доналдьсоны найруулсан түүхэн сэдэвт «Баунти» кинонд хөлөг онгоцны офицер
Флетчер Кристианы дүр, Америкийн найруулагч Марк Райделийн найруулсан Оскарын
шагналд нэр дэвшиж байсан «Гол» кинонд фермийн эзэн Том Гарвиний дүр, болсон
явдлаас сэдэвлэн Австралийн найруулагч Жиллиан Армстронгийн найруулсан
«Хатагтай Соффельд» кинонд Эд Биддлийн дүрийг тус тус бүтээж Холливудын жүжигчин
болсон юм. 1985 онд «Галзуу Макс» цуврал киноны гуравдугаар ангид тоглоод түр
завсарласан Гибсон 1987 онд Америкийн найруулагч Ричард Доннерийн найруулсан
инээдмийн сэдэвт-тулаант «Үхлийн зэвсэг» кинонд Лос-Анжелесийн цагдаагийн
газрын мөрдөгч Мартин Риггсийн дүрийг бүтээсэн бол найруулагч Роберт Тауны
найруулсан гэмт хэргийн сэдэвт онц сонирхолтой «Текилагийн өглөөний нар» хар
тамхины наймаачин байсан Дэйл «Мак» МакКассикийн дүрийг 1988 онд бүтээв. 1990
онд нээлтээ хийсэн «Утсан дээрх шувуу» кинонд хар тамхины наймааг илрүүлэхэд
тагнуулын төв газрын ажилтанд тусалж буй ялтан Рик Жармин, Америкийн кино
үйлдвэр «Icon продакшны» анхны бүтээл Уильям Шекспирийн «Гамлет» зохиолоос
сэдэвлэсэн «Гамлет» киноны Гамлет, «Эйр Америка» кинонд Вьетнамын дайны үеэр
Лаосын нутагт осолддог "Эйр Америка" зорчигч тээврийн онгоцны нисгэгч
Жен Риакийн дүрийг тус тус бүтээжээ. 1989 онд байгуулагдсан «Icon продакшн» нь
Гибсоны өөрийн нь үүсгэн байгуулсан өдгөөгийн кино үйлдвэрүүдийн томоохон
төлөөллийн нэг юм.

Гибсон 1992
онд «Үхлийн зэвсэг», 1994 онд «Маверик», «Каспер» зэрэг кинонуудад гол
дүрүүдийг бүтээсэн ба улмаар, 1995 онд Оскарын 10 номинацид нэр дэвшиж
"Шилдэг зураг авалт", "шилдэг найруулагч", "шилдэг
бүтээл", "шилдэг дууны найруулга", "шилдэг нүүр будалт"
зэрэг таван шагналыг хүртсэн «Хатан зоригтон» кинонд Шотландын эрх чөлөөний
нэрт тэмцэгч Уильям Уоллесын дүрийг бүтээж өөрөө найруулагч, продюсерээр
ажиллаж дэлгэцийн урлагийн бүхий л хүндтэтгэлийг хүлээсэн байна.

Түүний 2000
онд гол дүрд нь тоглосон «Эх оронч», «Эмэгтэй хүн юуг хүсдэг вэ» болон дуу
оруулсан «Тахианууд оргосон нь» зэрэг кинонуудын орлого бүгд 100 сая долларыг
хол давж шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.

612 сая орчим
долларын ашигаараа бүх цагийн ашиг орлогоороо тэргүүлэгч киноны жагсаалтын
эхний 60 дугаарт орох 2004 оны «Христийн хилэн» киног Гибсон бичиж, найруулан
продюсерээр нь ажиллаж, түүний «Icon продакшн» бүтээсэн байдаг юм
.

Түүний шагнал:

Оскар: Шилдэг найруулагч 1995 он

People"s Choice Awards: Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг 1991,
1997, 2001, 2003, 2004 онуудад

People"s Choice Awards: Шилдэг инээдмийн киноны жүжигчин 2001
онд

ShoWest Award: Оны шилдэг эрэгтэй дүр шагналыг 1993 онд

ShoWest Award: Огы шилдэг найруулагч шагналыг 1996 онд

American Cinematheque Gala Tribute: American Cinematheque
Award 1995 онд

Hasty Pudding Theatricals: Оны шилдэг эрэгтэй 1997 онд

Australian Film Institute: Global Achievement Award 2002

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж