Пуужинт бууныхаа тоог хил дээр нэмэгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Пуужинт бууныхаа тоог хил дээр нэмэгдүүлж байна

БНАСАУ бөөнөөр буудах пуужинт системийнхээ тоог Өмнөд Солонгосын хилийн ойролцоо нэмэгдүүлж байна. Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээнээс үндэслэн энэ тухай Ренхап агентлаг  мэдээлжээ.

Агентлагийн мэдээгээр Хойд Солонгосын бөөнөөр буудах галын системийн тоог 100 нэгжээр нэмэгдүүлэн 5200 болгосон байна.

"Хойд Солонгос Сөүл ба дагуул хотуудыг нь бөөнөөр буудах чадвартай” гэж тэр эх сурвалж мэдээлсэн байв. Өмнөд Солонгосын нийслэл хилийн тусгаарлах шугамаас дөнгөж 40 км-ийн зайд байрлөдөг ба Хойд Солонгос нэг төхөөрөмжөөс 22 удирдлагагүй пуужинт сумаар 60 км хүртэл зайг буудаж чадах гэнэ.

Пхеньяны энэ систем нь Зөвлөлтийн 122-240 мм-ийн калибртай “Катюш”-ийн шинэчилсэн загварууд гэнэ.  Үүний зэрэгцээ Пхеньян хилийн орчимдоо С-75 ба С-200 системийн зенитийн пуужингаар хүчээ сэлбэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж