Галын улмаас 13 мянган хүнийг нүүлгээд байна

Хуучирсан мэдээ: 2010.12.04-нд нийтлэгдсэн

Галын улмаас 13 мянган хүнийг нүүлгээд байна

Нийтдээ 13 мянган хүн тэдний тоонд 60 орчим хоригдлыг галын бүсээс нүүлгэн шилжүүлээд байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу ойн түймрийн аюултай бүсээс хүмүүсийг нүүлгэх ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдээлжээ.

Хайфа хотын ойролцоох уулын бүсэд гал түймэр өнгөрсөн пүрэв гаригт гарч эхэлжээ. Цагдаагийн мэдээгээр гал бараг нэгэн зэрэг гурван голомтод гарсан байв. Пүрэв гаригийн үдээс хойш гал хяналтаас гаран 2,8 мянган га талбайг хамаарсан гэж галынхан мэдээлэв.

Өмнө мэдэгдсэнээр галд нэгэн шоронгийн хоригдлуудыг нүүлгэхээр  үеэр 40 хүн автобустайгаа шатсан байв. Тэднээс хоёр нь харгалзагч, хоёр нь гал сөнөөгчид гэнэ. Өөр хоёр гал сөнөөгчийг сураггүй болсон гэж зарлаад байгаа ажээ.

Израилийн гал түймэртэй тэмцэхэд туслах хүсэлтээ Грек ба Кипр гаргасан байв. Тэд тусгай нисдэг тэрэгнүүдийг Израильд илгээж байна. АНУ ч Израильд тусална гэж ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Энэ арваннэгдүгээр сар Израильд хамгийн халуун болсон ба сүүлийн 60 жилд ийм гамшиг гараагүй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж