Хятад мөнгөний бодлогоо чангатгана

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Хятад мөнгөний бодлогоо чангатгана

БНХАУ ирэх онд мөнгөний бодлогыг чангаруулахаар болсон байна. Энэ нь инфляцийн төвшинг барих зорилготой бөгөөд цаашид бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлэх төлөв өндөр байгаа аж. Тус улсын хувьд саяхан зээлийн бодлогод өөрчлөлт оруулж, банкуудыг мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлэх даалгавар өгөөд байгаа билээ.

Аравдугаар сарын байдлаар БНХАУ-ын инфляцийн төвшин 4,4 хувь болж, сүүлийн 25 сарын турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрсэн билээ. Энэ нь Засгийн газрын төлөвлөж байсан гурван хувиас хамаагүй илүү байгаа. Инфляцийн өсөлтийн гол шалтгаан нь хүнсний үнийн өсөлт юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж