Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ

Сувоны дэлхийн цомын тэмцээний аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байсан Д.Төмөрхүлэг шийдвэрлэх барилдаанд БНСУ-ын бөх Чой Гван-Хёнд вазари үнэлгээгээр ялагдлаа. Бүх барилдаандаа буюу дараалан дөрвөн барилдаанд өрсөлдөгчдөө цэвэр ялснаар мөнгөн медалийн болзол хангаад байсан залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг харамсалтай нь медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Төмөрхүлэгийн хамт өрсөлдсөн Ч.Болдбаатарын тухайд хэсгийн аварга болж, улмаар мөнгөн медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөхөд ялагдсанаар хүрлийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрбээр Канадын бөх Серхио Пессоаг вазари үнэлгээгээр ялж, хүрэл медаль хүртсэн байна.

Мөн энэ жинд манай тамирчдаас Г.Болдбаатар өрсөлдөж, эхний барилдаандаа Ганын бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Чойд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Ийнхүү энэ удаагийн дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон манай гурван бөх гурвуул БНСУ-ын бөх Чой Гван-Хёнд дийлдлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж