М.Уранцэцэг “Дэлхийн цом”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг “Дэлхийн цом”-д түрүүлэв

БНСУ-ын Сувон хотноо дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг аваргын алтан медаль хүртлээ. Тус жинд нийт 16 жүдоч барилдсан бөгөөд манай тамирчин В хэсэгт сугалаа таарч, Энэтхэгийн бөхийг цэвэр, ОХУ-ын бөх Людмила Богдановаг юүкогоор ялснаар хэсгийн аварга болжээ. Улмаар БНСУ-ын жүдоч Чун Жу-Ёнг цэвэр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд манай тамирчин мөн Өмнөд Солонгосын бөх Шин Сён-минг цэвэр ялж, аваргалсан байна.
Түүний хамт энэ жинд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнийн тухайд мөнгөн медаль хүртсэн БНСУ-ын бөхөд эхний барилдаанаа ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж