“Pepsi” Оросын “Wimm-Bill-Dann”-ы хувьцааг авна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Pepsi” Оросын “Wimm-Bill-Dann”-ы хувьцааг авна

Ундаа үйлдвэрлэгч “Pepsi” компани ОХУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний шүүс үйлдвэрлэдэг “Wimm-Bill-Dann” компанийн 66 хувийн хувьцааг худалдах авах болсон байна. Харин үүний дараа компанийн үлдсэн хувьцааг эзэмшилдээ авахаар ажиллана гэдгээ мэдэгджээ. Өмнө нь ОХУ-ын эрчим хүчний салбараас өөр салбарт ийм хэмжээний хэлэлцээр хийгдэж байгаагүй аж.

“Wimm-Bill-Dann бол маш их боломжтой бизнес. Энэ компанийг худалдан авснаар ОХУ-ын хүнс, ундааны зах зээлд хамгийн том нь болох боломжтой” гэж “Pepsi”-гийн зүгээс мэдэгдэж байна.

Хэлэлцээрийг хийснээр тус компанийн жилийн ашиг 13 тэрбум ам.доллар болох аж.  “Wimm-Bill-Dann”-ныг үүсгэн байгуулагчид 18 жилийн өмнө анх нэгхэн өрөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол одоо 16 мянган албан хаагчтай, 38 үйлдвэртэй болсон юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж