Фолклэндсээс нефть олджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Фолклэндсээс нефть олджээ

Их Британийн хайгуулын компани Фолклэндс арлуудын ойролцоо газрын тосны орд олсон тухай мэдэгдсэн байна. “Desire Petroleum” хэмээх тус компанийн зүгээс илүү нарийвчилсан судалгаа явуулж, шинэ ордын нөөцийг тооцоолх юм байна. Тус бүс нутгаас олдсон нефтийн нөөц нь энэ оны хувьд хоёр дахь нь болж байгаа юм. Гэхдээ Атландын далайн өмнөд хэсгийн Фолклэндс арлын ойролцоо хайгуулын ажил хийсэн нь Аргентин улсын эсэргүүцэлтэй тулгарч байна. Учир нь тус улс Фолклэндс арлуудыг Малвинас хэмээн нэрлэж, өөрийн эзэмшил гэж үздэг юм.

Гэхдээ энэ мэдээллийн дараа компанийн хувьцааны үнэ 24 хувиар өссөн юм.
Тавдугаар сард мөн бүсээс Их Британийн “Rockhopper” компани мөн нефтийн нөөц илрүүлж байсан билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж