Д.Төмөрхүлэг аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг аваргын төлөө барилдана

БНСУ-ын Сувон хотноо IJF-ын дэлхийн цом ангилалд багтах олон улсын тэмцээнд зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг аваргын алтан медалийн барилдахаар боллоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй тэрбээр С хэсэгт эхний барилдаанаа Хонгконгийн тамирчинтай хийж, Лам Лап Фунг цэвэр, дараагийн барилдаандаа Францын бөхийг мөн цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Мексикийн Набор Кастиллог цэвэр ялжээ. Улмаар зооны аваргын төлөө Японы жүдоч Хирофүми Ямамотог дахин цэвэр ялснаар аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Чой Гван-Хёнтой барилдахаар болоод байна.
Мөн энэ жинд хүч сорьж буй Ч.Болдбаатар хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж