“Милваки Бакс”-ын сонголт

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“Милваки Бакс”-ын сонголт

Дорнод бүсийн тааруухан амжилттай яваа багуудын нэг “Милваки Бакс” энэ жилийн драфтаар авсан хамгаалагч Даррингтон Хобсоныг багаасаа гаргаж, оронд нь NBA–д 12 улирал тоглосон туршлагатай, төвийн тоглогч Брайн Скиннерийг эгнээндээ нэгтгэлээ. “Бакс”-ын хувьд Даррингтон Хобсоныг өнгөрсөн драфтын хоёрдугаар тойргийн долоо дахь сонголтоор авч байсан юм.  Хобсон коллежийн лигт амжилттай тоглож байсан ч NBA-ын зуны лигийн үеэр гэмтэж, өнгөрсөн аравдугаар сарын 12-нд мэс засалд орсон юм. Харин багийн бүрэлдэхүүнд нэг ч удаа талбайд гараагүй энэ рүүки залууг багаасаа хасчээ. Зөвхөн Хобсон ч гэлтгүй өнгөрсөн аравдугаар сард мөн драфтын хоёрдугаар тойргоос сонгож байсан Кейт Галлоныг багаасаа хасч байсан удаатай. Харин тэдний сонгосон Брайн Скиннерийн хувьд “Финикс Санс”, “Лос Анжелес Клипперс” багуудад тоглож байснаас гадна өмнө нь хоёр ч удаа “Милваки Бакс”-т тоглож байсан нэгэн. Скиннер NBA-д 605 тоглолтод оролцож, 4,8 оноо, 4,7 самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан юм. Тэрбээр маргааш Орландогийн эсрэг хийх тоглолтод талбайд гарах болоод байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж