Путин байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Путин байр сууриа илэрхийлэв

ОХУ-ын Ерөнхий сайд Владимер Путин Орос улсын хил орчимд пуужингийн системийг байршуулах болон тус бүсэд шинэ цөмийн пуужингийн технологийг боловсруулах тухай саналыг ОХУ үгүйсгээгүй ч хэрэв аюулгүй байдлын энэхүү төлөвлөгөөнөөс ямар нэг сөрөг үр дагавар илрэх л юм бол Оросын аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө олон талын арга хэмжээг авахад бэлэн байна гэдгийг Москвагийн цагаар пүрэв гаригийн өглөө анхааруулсан байна.

Гэхдээ тэрбээр “Пуужингаас хамгаалах системийг манай хилийн дагуу байршуулах нь бидний сонголт биш ч гэлээ бидэнд үзүүлж буй заналхийлэл бас биш. Хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй бол ямар арга хэмжээ авах тухай урьдчилан хэлэлцэж байна” гэж хэлэв.

Ноён Путин НАТО болон АНУ-тай харилцан мэдээлэл солилцож, уг системийг хамтран хянах талаар зөвшилцөлд хүрч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр АНУ болон ОХУ хоорондын харилцаанд үүсээд байсан  маргаантай хэлэлцээрийг зөөлрүүлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад талархлаа илэрхийлжээ. Бодит ололт амжилтын үндсэн дээр Европод пуужингаас хамгаалах системийг байгуулах ажлыг хэрэгжүүлэхийг түр хойшлуулаад байгаа нь хоёр оронд хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлээд байна гэжээ.
       
Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж