АНУ-д татварын хуулийн төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

АНУ-д татварын хуулийн төслийг баталлаа


Пүрэв гаригт АНУ-ын дундаж орлоготой иргэдэд оногдуулах татварын хэмжээг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Төлөөлөгчдийн танхимын нийт 234 гишүүдээс 188 саналыг авч баталлаа. Гэхдээ Бүгд найрамдах намын гишүүд чинээлэг иргэдэд ногдуулах татварыг хэвээр буюу бага байлгахыг  дэмжсэн тул хуулийн төслийг Сенатын танхимаас хориглож магадгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн захиргааны үед баталсан орлогын албан татварын хууль нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчинтэй хугацаа нь дуусгавар болох ажээ. Хэрэв Конгрессоос тус хуулийг шинэчлэн батлахгүй бол нийт татвар төлөгч иргэд их хэмжээний татварыг төлөх ёстой болно.

Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресс дахь Ардчилсан намын удирдлагууд жилд 200,000 ам.доллараас бага орлого олдог иргэн болон жилд 250,000 ам.доллараас бага орлого олдог гэр бүлийг тус татварын хөнгөлөлттэй бодлогод хамруулах хүсэлтэй байгаа ажээ. Харин Бүгд найрамдах нийт намын гишүүд болон Ардчилсан намын зарим гишүүд татварын хөнгөлөлтийг нийт иргэдэд үзүүлэхийг хүсч байна. Бүгд найрамдах намын зүгээс чинээлэг иргэдэд оногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх нь хараахан сэргэж чадаагүй байгаагүй эдийн засгийг цочроох болно гэж үзэж байна. Арваннэгдүгээр сарын эхээр болсон дунд хугацааны сонгуулиар олонх болсон Бүгд найрамдах нам Танхимын удирдлагыг авсан бөгөөд тэдэнд хандаж ноён Обама татварын асуудалд харилцан тохиролцох хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Шинэ Конгресс 2011 оны нэгдүгээр сараас үүрэгт ажлаа эхлүүлэх юм байна.        
    
Сенатын танхимд 2011 оноос өмнө уг хуулийн төслийг эцэслэн шийдэх ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж