Леброныг хэрхэн угтаж авав?

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Леброныг хэрхэн угтаж авав?

Алдарт “Шийдвэр” нэвтрүүлгээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ үзэн ядалтыг төрүүлсэн Леброн Жеймс  долоон жилийн турш хүчин зүтгэж байсан “Кливлэнд Кавалиэрс” багийнхаа талбайд эргэн ирсэн юм.

Улирлын хувиарийн дагуу “Майами Хит”, “Кливлэнд Кавалиэрс” багийн талбайд зочлох байлаа.

Ордонд “Майами Хит” баг, тэр дундаа Леброн Жеймс ирсэн цагаас хойш түүний бүхий л үйл хөдлөл хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байлаа.

Хувцас солих өрөө рүүгээ орж байх тэр мөч, өрөөнөөс гараад заал руу орох зам, зааланд ороод үзэгчдийн boo-лэх чимээ гээд бүх зүйл энэ өдөр Леброний эсрэг байв. Ердөө жилийн өмнө энэ тоглогчдоо бүхий л хөгжөөн дэмжигчид нь хайртай, түүний үйл хөдлөл бүрийг нүд салгалгүй ширтэн сагсан бөмбөгийн гайхамшгийг мэдэрч байсан бол одоо энэ бүхэн үзэн ядалтаар солигджээ.

Гэхдээ энэ бүхний буруутан нь мэдээж Леброн өөрөө. Тэр зүгээр л өөрийн байр сууриа эртнээс илэрхийлж, би багаа солих болно гэдгээ урьдчилан хэлж байгаад Кливлэндийг орхисон бол хэн ч ингэж үзэн ядахгүй байсан. Гэхдээ ингэх нь “Майами Хит”-д их гурвалыг бүрдүүлэх төлөвлөгөөнд тооцоолоогүй саадыг учруулж болох байсан юм. Яагаад гэвэл бусад олон баг Леброний төлөө бүх зүйлээ өгөхөд бэлэн байсан болохоор.

Харин хэлэлгүй байсаар гэнэт тэр нэг өдөр далайн эргийн хотыг сонгосон билээ.
Гэхдээ мэргэжлийн тамирчин хүний хувьд түүнийг үзэн ядлаа гээд тоглолтоо муутгах ёсгүй гэдгийн сэтгүүлчдэд хэлж байсан Леброн Жеймс энэ тоглолтод 38 оноо авч, улмаар багаа 118:90 харьцаатай хожилд хүргэсэн.

Хэдийгээр түүнийг гарынхаа шохойгоо цацахад нь хүртэл хөгжөөн дэмжигчид дургүйцлээ илэрхийлж, ордны тайлбарлагч танилцуулахад бүх хүн boo-лж байсан ч тэр хийх ёстой ажлаа л хийлээ. Двейн Уэйд 22 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, Крис  Бош 15 оноо, Жеймс Жоүнс 18 оноогоор тус болж багийнхаа хамтрагчийн хүнд хэцүү үеийг даван туулалцлаа.

Талбайн эздээс Мо Уиллиамс 11, Даниэл Гибсон 21, Антаун Жэмисон Рамон Сешионс нар тус бүр 11 оноогоор багаа тэргүүлцгээсэн. Гэхдээ тэд хуучин багийн ахлагч, багийн лидерийнхээ эсрэг юу ч хийж чадалгүй байсаар ялагдал хүлээж ордныг орхилоо.

Магадгүй Леброны хувьд сагсан бөмбөг тоглож эхэлснээсээ хойшхи хамгийн хүнд өдрийг, хамгийн хүнд тоглолтыг ялалтаар дуусгасан нь гайхалтай.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж