Зөвхөн гарын үсэг зурагч байх аа болье гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Зөвхөн гарын үсэг зурагч байх аа болье гэв

Түлш эрчим хүчний бодлогын талаар хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаан дээр төсөл санаачлагчдаас бусад гишүүд асуулт авч байлаа. Чуулганы хуралдаанд хууль санаачлагч гишүүдийн ихэнх нь байхгүй байсан тул зарим асуултанд хариулт өгөх эзэнгүй болгож байв. Үүнд нь ундууцсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Хууль санаачилсан гишүүд асуудлыг нь хэлэлцэж байхад чуулганы хуралдаан дээрээ сууж байх хэрэгтэй юм шүү. Асуулт хариулт явагдаж байхад хууль санаачлагч гишүүд орж ирээрэй. Зарим хүн хууль санаачлагчдын нэрсийн жагсаалтанд орчихоод асуудалд оролцохгүй байх болохгүй. Ингэж зөвхөн гарын үсэг зурагч байх аа болиорой” гэж загналаа. УИХ-ын даргын үгийг чуулганы танхимын гадна буй гишүүдэд дамжуулахаар Тамгын газрынхан утсаа шүүрч авав. Санал хураах дөхөхөөр орж ирээд бусад үеэр нь гарч явдаг гишүүд ийнхүү дам сануулга авлаа.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж