![](https://news.mn/wp-content/archive2/news/photo/2010/3/2c4ad9ce1148664f/4d0c30736b23b5cbbig.jpg)
Өмнөд Солонгосын харьяат, KBS телевизийн хоёр сурвалжлагч, БНАСАУ-ын хоёр иргэн Монгол Улсын хилээр өнгөрсөн арваннэгдүгээр сард хууль бусаар нэвтэрснийг Хилийн тагнуулын албанынхан саатуулсан билээ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд нутаг руу нь буцаажээ. Хил зөрчигчдөд хилийн тагнуулын албанаас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзжээ. Учир нь дээрх Солонгосчууд хил зөрчихдөө гэмт хэрэг үйлдээгүй тул олон улсын эрх зүйн гэрээ хэлэлцээрийн дагуу ийн БНСУ-ын тал руу шилжүүлсэн байна.
Н.Түвшин