“The Lemons”-ын цомгийнхоо ажлаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

“The Lemons”-ын цомгийнхоо ажлаа хойшлуулав

“The Lemons” хамтлагийн залуус амлаад байсан гурав дахь цомгийнхоо ажилд он гараад орохоор болжээ. Тус хамтлагийнхан өмнөх цомгуудаасаа ялгаатай, шинэлэг зүйл хийхийг хичээж байгаа ажээ. Шинэ цомгийн нэрний хувьд өмнөхийн адил байршил заасан байх ч одоохондоо нууцалж байна. Цомгийн ажил хойшлогдоод байгаа шалтгаан нь хөгжмийн зэмсгээ сайжруулахтай холбоотой гэнэ. Дашрамд сонирхуулахад  “The Lemons” хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 18, 19-нд Шанхайд хоёр сар тутамд зохиогддог фестивальд оролцох юм байна.  Тэдэнтэй хамт Японы амьд хөгжмийн хамтлаг тоглохоор болжээ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж