AVG антивирус програм Windows-ыг ”эвдэлжээ”

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

AVG антивирус програм Windows-ыг ”эвдэлжээ”

avg


Windows-ын 64бит үйлдлийн систем, AVG антивирусын програм
хэрэглэдэг, интернэт холболттой хүмүүсийн хувьд өчигдөр буюу 12 сарын
2-нд аймшигтай зүйл тохиолдсон бололтой. Учир нь уг үйлдлийн системтэй
компьютеруудад өчигдрийн AVG-ийн update-ийг хийгээд Restart хийсний
дараа уг компьютеруудын үйлдлийн системүүд шууд “амьсгал хураасан” гэнэ.

Хэрэгтэй файл, материалууд компьютерт нь байдаг хүмүүст нилээн
төвөг удсан юм болжээ. Ер нь AVG Antivirus-ын update нилээн асуудалтай
гарах тохиолдол байдаг бөгөөд өнгөрсөн 6 сард мөн нэг update суулгасны
дараа компьютерууд интернэтэд холбогдох боломжгүй болсон тохиолдол
нилээн гарч байсан байна.

Хэрвээ та яг өчигдөр AVG-ийн алдаатай
update суулгаж хохирсон “хохирогч” бол үйлдлийн системийнхээ Safe Mode
горимоор ороод AVG антивирус програмаа устгаад, шинээр суулгах
шаардлагатай гэнэ.

Харамсалтай нь ихэнх хүмүүсийн үйлдлийн системүүд
Safe Mode горим руугаа ч орохгүйгээр эвдэрсэн байна. Энэ тохиолдолд
AVG-ийн Rescue CD-г өөр компьютерт татаж авч CD-д бичээд, уг CD-ээ
хэрэглэж дахиж үйлдлийн системээ сэргээх шаардлагатай юм байна. Илүү
дэлгэрэнгүйг AVG-ийн эх сурвалжаас аваарай.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж