Малчин суманд цасны зузаан 38 см хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Малчин суманд цасны зузаан 38 см хүрчээ

Увс аймгийн Малчин суманд их хэмжээний цас орсны улмаас зузаан нь 38 сантиметрт хүрчээ. Бэлчээрийн зарим хэсэг цасанд дарагдаж, олон даваа гүвээ хаагдаад байгаа аж. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Я.Чулуунбаатараас тодруулахад "Ихэнх суманд 27-38 см зузаан цастай байна. Цас их хэмжээгээр орсны улмаас даваа гүвээ хаагдсан. Бид зохих сэрэмжлүүлгийг сумдад хүргэсэн" гэв.

Цаашид ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөрт өө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 20- 25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байхыг Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж