Coby Electronics таблет гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Coby Electronics таблет гаргалаа

Coby Electronics-ын бүтээсэн Kyros нэртэй долоон инчийн таблет компьютер худалдаанд гарлаа. Android 2.1 үйлдлийн системтэй уг таблет нь мэдрэгчтэй дэлгэцтэй, 4GB багтаамжтай, мемори картны оролттой юм. Харин үнийн тухайд тун боломжийн, 250 ам.доллар ажээ.

Шинэ бүтээгдэхүүнийхээ талаар Coby компанийн маркетингийн менежер Майкл Паладино “Манай Coby Kyros таблет нь шинэлэг, хүчирхэг, яг л хэрэглэгчдийн хүсч байгаатай адил. Android үйлдлийн системтэй, өндөр хурдны утасгүй интернэтэд холбогдох боломжтой” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж