Хойд Солонгосын 25 иргэн өвөлжих хүсэлтээ ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын 25 иргэн өвөлжих хүсэлтээ ирүүлжээ

Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын хөрөнгө оруулалттай “T and T uniks” компанийн 25 иргэн  өвөлжих хүсэлтээ холбогдох газруудад хүргүүлээд байгаа аж. Тус уурхайн ажилтан Г.Оргилоос энэ талаар тодруулахад “Хоёр Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ажиллаж байгаа иргэд. Ерөнхийдөө ядуу буурай орны иргэд учраас эх орондоо буцах, эргээд хавар ирэх хөрөнгийн чадваргүй тул тухайн орон нутагтаа өвөлжие гэсэн хүсэлтийг аймгийн Засаг дарга Д.Амарсанаа, ИТХ-ын дарга Батжаргал, Бөмбөгөөр сумын Засаг дарга н.Болормаа, Элчин сайдын яаманд хүргүүлээд байна. Эдгээр иргэдийн визний хугацаа энэ сарын 20-нд дуусах болохоор зохих газруудад хандаад байгаа болохоор энэ хүсэлтийг хүлээж авна гэдэгт итгэж байна” гэсэн хариултыг өглөө. Харин тус сумын Засаг дарга н.Болормаа холбогдох дээд газрууд зөвшөөрлийг нь өгчихсөн байхад би зөвшөөрөхгүй гээд яах ч билээ гэснээс өөр тайлбар хийсэнгүй.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж