Шар өвчний халдварын шалтгааныг тогтооно

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Шар өвчний халдварын шалтгааныг тогтооно

Баянхонгор аймагт халдварт шар өвчний дэгдэлт ихсэж, аймгийн төвийн зарим сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн тус аймагт гараад буй шар өвчний шалтгааныг тогтоохоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гурван мэргэжилтэн тандалт судалгаа хийж байна. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байгаатай холбогдуулан аймгийн төвийн долоон цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөвлөмжүүдийг тараагаад байгаа аж. Өвчлөл Баянхонгор, Бууцагаан сумдад хамгийн өндөр байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж