Г.Занданшатар Тайландад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.12.03-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар Тайландад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Касет Пиромяагийн урилгаар тус улсад энэ  арванхоёрдугаар сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалаар Гадаад харилцааны сайд Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд Касет Пиромяа, Гадаад худалдааны сайд Понтива Накасайтай тус тус уулзалт хэлэлцээ хийж, Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн болон Ерөнхий сайд Аписит Вижаживад бараалхана. Гадаад харилцааны сайд Тайландын Ерөнхий сайдад бараалхахдаа Монгол Улсын Ерөнхий сайдын урилгыг уламжлах юм.

Мөн Гадаад харилцааны сайд Бангкок хотод ажиллах үеэрээ НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хатагтай Ноэлин Хэйзер-тэй уулзаж Монгол Улс, АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж