Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

FIFA-2018 ОХУ-д болно

Швейцарийн Цюрих хотноо байрлах FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны төв байранд FIFA-гийн удирдах зөвлөлийн гишүүд яг одоо нууц санал хураалт явуулж байна. Санал өгөх эрх бүхий 22 гишүүний санал хураалтаар 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай хойд хөрш болох ОХУ авсан байна. Энэхүү эрхэм хүндтэй эрхийн төлөө Англи, ОХУ, Нидерланд-Бельгийн холбоо болон Испани-Португалийн нэгдэл өрсөлдсөн юм. Харин одоо 2022 оны ДАШТ-ий нийслэлийг дахин нууц санал хураалтаар тодруулах учиртай. Тодруулбал, Катар, Өмнөд Солонгос, Япон, АНУ, Австралийн аль нэг нь сонгогдоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж