Помпейн түүхийн дурсгалууд нурсаар байна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Помпейн түүхийн дурсгалууд нурсаар байна

Археологийн дурсгалт хот болох Помпейд лхагва гаригт эртний хоёр хана нурснаас үүдэн тус хот хэд хэдэн хэсэгт хуваагдсан бөгөөд засгийн газар яаралтай арга хэмжээ авах шийдвэрийг гаргах хэрэгтэй болоод байна. Арваннэгдүгээр сараас хойш гуравдахь удаагаа иймэрхүү хэрэг тохиолдоод байна. Эхлээд Гладиаторын Танхим, дараа нь Ёс суртахууны Танхимын цэцэрлэгийн хана улмаар өөр хоёр хана нурсан нь усны нэвчилт, чийгшил болон тус дурсгалт газрыг удаан хугацаанд хайхрахгүй орхисноос болсон ажээ.

Удаа дараа болж байгаа аюул гамшиг нь цаашид болох магадлалтай ноцтой байдлаас сэргийлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэйг анхааруулж байна гэж Италийн Соёлын сайд Сандро Бонди хэлжээ. Тус хотын түүхийн үнэт өвийг хадгалж үлдэхийн тулд тусгай санг байгуулах талаар Помпейн археологийн төлөөлөгчид болон орон нутгийн удирдлагууд пүрэв гаригт хуралдсан байна. Тусгай санг улсын болон хувийн хэвшлүүд бүрдүүлэх юм.

Европын түүхийн дурсгалт газруудаас хамгийн их эрэлттэй байдаг Помпейг хувьчлах тухай асуудал эцэстээ яригдах гэж байна хэмээн сөрөг хүчний намууд түгшиж байгаа ч засгийн газар нөхцөл байдал хүндэрснийг ойлгож, тус бүсийн одоо байгаа байдлыг хэвээр хадгалахад хувийн хэвшлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

Мягмар гаригт Помпейгийн археологийн газрын комиссар Женнэт Пападопулос хотод өдөр тутмын бодит аюул нүүрлээд байгааг анхааруулж, усархаг хүчтэй бороо орвол хуучирч, муудсан олон барилга нурж гэмтэх аюултай гэдгийг хэлсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж