
“Бид 7,62 мм-ийн 30,000 ширхэг автомат буу хэрэгсэл, мөн бууны 50 сая ширхэг сумыг терроризмын эсрэг тэмцэж байгаа олон улсын эвслийн оролдого чармайлтыг дэмжих үүднээс Афганы засгийн газарт шилжүүлэн өгөхөөр шийдлээ” гэж Албанийн засгийн газар мэдэгджээ.
Албани улс нь хуучин зэвсгийн асар их нөөцтэй улс юм. Өмнө нь тус улсын зэвсгийн агуулахыг бүлэг дээрэмчид дээрэмдэж байсан бөгөөд хөрөнгө оруулалтанд оруулах мөнгөө алдсанд харамсч байсан ч эвдэн сүйтгэх, зарах, хандивлах зэрэгт хангалттай их хэмжээний зэвсгийн нөөцтэй үлджээ.
Португалийн нийслэлд өнгөрсөн сард болсон НАТО-ын дээд хэмжээний уулзалтаас Албанийн Ерөнхий сайд Сали Бэриша эргэн ирсний дараа тус улсын цэргүүдийг Афганистанд үлдээхээр шийдсэнийг албан ёсоор мэдэгдсэн байна.