Леброн Кливлэндэд “Кавалиэрс”-ийн эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Леброн Кливлэндэд “Кавалиэрс”-ийн эсрэг

Энэ зун “Кливлэнд Кавалиэрс”-ыг орхиж, нарлаг Майамиг зорьсон Леброн Жеймс хуучин багийнхаа эсрэг анх удаагаа тоглох гэж байна. Энэ тоглолт маргааш Кливлэнд хотод болно. Олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа энэхүү тоглолтын талаар “Их гурвал” сэтгэгдлээ хэлжээ. Леброн “Үргэлж ирдэг байсан ордон, өдөр бүр угтаж авдаг хүмүүс, үргэлж дэмжиж байдаг хүмүүс, тоглолтын өмнө үргэлж ярьдаг байсан хүмүүс. Гэхдээ одоо байдал өөр байна. Энэ удаад зочдын хувцас солих өрөө рүү, өөрийн машинаараа бус автобуснаас буугаад хонгилоор явна гээд л олон өөр зүйлс байна” гэжээ.

Харин түүний багийн анд, Майамид ирэхэд гол нөлөө үзүүлсэн Уэйд “Тэр баасан гаригт тэнд очиход бэлэн, тэр энэ тоглолтод ирж тоглохыг хүсч байгаа. Энэ тоглолт бидний хувьд хүнд, ялангуяа Лебронд илүү хүнд байх нь тодорхой. Тийм хүнд орчинд эргэн очихыг хэн ч хүсэхгүй. Тэр Охайо мужийн Акроноос гаралтай. Энэ хотдоо үнэхээр хайртай, энд олон нийтийн маш олон ажил хийж байсан. Тиймээс ч түүнийг хөгжөөн дэмжигчид нь boo-лэх мөн л хэцүү байна байх. Гэхдээ эцэст нь Леброн тоглолтоос таашаал авч, тэр хотоо мартаагүй гэдгээ мэдрүүлэх байх” гэсэн байна. Түүнээс гадна Крис Бош ч мөн сэтгэгдлээ хуваалцжээ. “Нэлээд сонирхолтой зүйл болох байх. Маш олон хүн ирж тоглолтыг үзэн Кавалиэрсийг өөрсдийнхөөрөө дэмжих нь тодорхой. Гэхдээ яг юу болохыг мэдэхгүй юм, харин бид өмнө нь харж байгаагүй өвөрмөц орчинг л мэдрэх байх даа” хэмээн “Торонто Рэпторс”-ын хуучин довтлогч маань хэлжээ.

Леброн “Хэцүү байна, гэхдээ би тэнд хожих гэж л очно. Хөгжөөн дэмжигчид уур хилэнтэй байх болно гэж бодож байгаа. Тэр нь ч Биг Зи бид хоёрыг хурцлах нь ойлгомжтой. Тэр тоглолт бид хоёрт хоёуланд нь маш их таалагдаж, тэнд өнгөрөөж байсан үе, сайхан дурсамжтай мөчүүдийг санагдуулах байх. Мэргэжлийн үүднээс би маргааш тоглолттой. Маргаашийн тоглолтод өөрийн хийх ёстой ажлаа л хийнэ. Кливлэндэд эргэн очиж байгаа нь надад их сайхан санагдаж байгаа” гэж ирэх тоглолтын талаар сэтгэгдлээ сэтгүүлчдэд хуваалцжээ.
Леброныг төрөлх баг нь хэрхэн угтан авах бол, тэнд ямар ширүүн тэмцэл өрнөх бол гэсэн асуултын хариуг бид маргааш мэдэж авах болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж