Форумд орон нутгаасаа шууд холбогджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Форумд орон нутгаасаа шууд холбогджээ

Мэдээллийн технологийн үндэсний паркаас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-тай хамтран “Контентын III форум”-ыг зохион байгуулав. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн дүрст хурлын танхимд болсон тус форумд 100 гаруй хүн оролцсон бөгөөд Ховд, Эрдэнэт хотуудад ажиллаж амьдарч байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүд орон нутгаасаа шууд холбогдон оролцож, санал бодлоо хуваалцсан байна. Энэ үеэр Контентын чиглэлээр төрөөс тухайлбал, МШХХТГ, МТҮП, ХХЗХ-оос хэрэгжүүлж буй ажлууд, бодлого зохицуулалтын бичиг баримтын төслүүдээс авахуулаад бодит амьдралд онлайн болон мобайл контентийг хөгжүүлж байгаа бизнесийнхэн санал бодлоо хуваалцсан байна. Мөн мобайл контентийн дэлхийн зах зээлийн талаарх сонирхолтой тоо баримтууд, МТҮП-д гадаад зах зээлд гарч ажиллах хүсэл эрмэлзэл бүхий залуусыг хөгжүүлэгч болгон бэлтгэж эхэлсэн тухай, Андройд Маркет дээр монгол инженерүүд бүтээгдэхүүнээ тавьж борлуулж эхэлсэн тухай гээд олон сонирхолтой илтгэл тавигджээ. Түүнчлэн “контент” хэмээх шинэ төрлийн бизнесийг  өргөн хүрээнд ашиглаж, зар сурталчилгаа болон мэдээлэл солилцооны шинэ зах зээлийн орон зайг үүсгэх , асар өргөн, гайхалтай хурдан, ер бусын хүртээмжтэй тархац бүхий энэхүү  боломжийг монголчууд яаж ашиглах талаар ярилцсан байна. Мөн тэдэнд тулгараад байгаа бэрхшээл, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлжээ.

Сонирхуулахад, өнгөрсөн тавдугаар сард болсон II форумыг МШХХТГ, МТҮП-аас “Монгол Контент” компанитай хамтран зохион байгуулж байсан бол энэ удаад  хөдөлгөөнт холбооны операторууд болох Мобиком, Скайтел, Юнител компаниуд Форумд хүрэлцэн ирж, контентийн чиглэлээр өөрсдийн хийж байгаа ажлаа  таилцуулсан нь энэ удаагфорумын давуу тал болсон гэж зохион байгуулагчид дүгнэж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж