“Цагаан морь” клуб тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Цагаан морь” клуб тэргүүлэв

Шатрын ОУ-ын мастер, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн нэрэмжит шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Дархан -Уул аймгийн "Цагаан морь" шатрын клубын тамирчид  багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. Тус клуб байгуулагдсанаас хойшхи долоон жилийн богинохон хугацаанд улсдаа тэргүүлэх өсвөрийн шатарчдыг төрүүлсэн шилдэг клуб болсон аж. Эднийхээс дөрөвдүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Ганцэцэг хамгийн сүүлд зохион байгуулагдсан шатрын таван удаагийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. Тухайлбал Монгол Улсын өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээний гранпри шагнал хүртэж, улсын түргэн тоглолтын аваргаар ч шалгарчээ. "Цагаан морь" шатрын клуб байгуулагдсанаас хойш олон хүүхэд хичээллэж, оюун ухаанаа тэлж, спортын өндөр амжилт гаргасаар байна. Энэхүү амжилтыг тус клубын багш МШХ-ны шилдэг дасгалжуулагч Энхбаярын дасгалжуулалтын ур чадварын үр дүн гэж шатарчин хүүхдүүд бахархаж байна.

Эх сурвалж: www.inet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж