Төрийн ордонд гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах өдөр маргааш тохионо. Өнөөдөр манай улсад 113 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 39 мянга нь хүүхэд юм. Тэдгээр хүүхдийн дийлэнхи нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чаддаггүй гэсэн мэдээ бий.  Дэлхийн нийт хүн амын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ихэнх нь хөгжиж буй оронд ядуу нөхцөлд амьдарч байгаа гэсэн баримтыг ДЭМБ-аас гаргасан байдаг. Тиймээс улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ихээхэн анхаарч иржээ. Энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Төрийн ордонд гаргахаар болжээ. Үзэсгэлэнг гаргаснаар УИХ, Засгийн газрын гишүүдийн анхаарлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүг хандуулна гэдэгт итгэж байгаагаа “Тэргэцэртэй иргэдийн холбоо”-ннос мэдэгдэв.
 

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж