Ц.Энхбаатарыг гадаадын эмч нар оношлоно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Ц.Энхбаатарыг гадаадын эмч нар оношлоно

 “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатарын санаачлагаар төрөлхийн нүүрний хавдартай Ц.Энхбаатарын хавдрыг оношлох, эмчлэх аяны хүрээнд Монголын телевиз, сонины сэтгүүлчид нэгдэн сайн санааны үйлсийг эхлүүлжээ. Хүний өөдөөс айж эмээхгүйгээр эгцлэн харж чаддаг болох туйлын хүслэндээ хөтлөгдөж яваа хөөрхий залуугийн амьдралын талаарх мэдээллийг  “Youtube”  сайт дээр англи хэлээр байрлуулсан нь гадны чадвартай эмч нарын анхааралд өртөөд байна. Тухайлбал ОХУ-ын арьс судлалын эмч нар “Скайп”-аар холбогдон Ц.Энхбаатарыг үзсэн бөгөөд тэдний таамаглаж байгаагаар “Лепра” өвчин гэсэн онош гаргаад байгаа юм байна. Энэ төрлийн өвчин Афгинастан, Пакистан, Латин Америк зэрэг орнуудад ганц нэгхэн удаа тохиолдож  байсан бөгөөд мэс заслын ачаар эрүүл болох боломжтой гэнэ. С.Хүрэлбаатар эмч Ц.Энхбаатарыг эмнэлгийнхээ хяналтад байлгаж гадна дотны олон эмч мэргэжилтнүүдтэй холбоо тогтоон эмчлэх арга сүвэгчилж байгаа бөгөөд хэрвээ мэс засал хийх шаардлагатай бол хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд ил тод хандаж Монголын эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт нэгэн чухал алхам хийхээр төлөвлөж байгаа юм байна. Уг өвчнийг анагаах мэс засал нь их өндөр өртөгтэй учир Ц.Энхбаатарт туслах аяны хүрээнд Голомт банкинд 5548.3548.3598.1183 данс нээхээс гадна 156157 мессежний дугаар нээж олон түмний дэмжлэгийг хүсэж байгаа аж. 

Д.Цэцэн            

       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж