Inception тоглоом ирэх онд гарна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Inception тоглоом ирэх онд гарна

Дэлхийд алдартай кино найруулагч Кристофер Нолан өөрийн дараачийн хоёр уран бүтээл дээрээ ажиллаад тун завгүй байгаа гэнэ.

2
цаг гаруй үргэлжилдэг Inception уран сайхны киног та магадгүй үзсэн
байх. Саяхан л Тэнгис кино театрт гарч байсан шүү дээ. Нээлтээ хийгээд
нилээн амжилт олсон Inception кино IMDB-ээс 9.0 гэсэн үнэлгээ авч
Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 250 киноны 6-р байранд оржээ.
Кристофер Нолан уг киногоо их амжилт олсны дараагаар киноноосоо
сэдэвлэсэн видео тоглоом бүтээх санаатайгаа хэлж байсан.

inception_batman_02


Мэдээж сайн тоглоом сайн киноноос хэд дахин илүү ашиг олдог болоод
байгаа шүү дээ. Тэгвэл саяхан тэр нэг ярилцлагадаа уг киноноос
сэдэвлэсэн тоглоомын хөгжүүлэлт аль хэдийн эхэлчихсэн гэдгийг хэлсэн
байна. Зураглал, анимэйшн нь ямархуу болох нь уу гэхээс ийм шилдэг
найруулагч шилдэг үйл явдал, өрнөлтэй тоглоом бүтээх нь мэдээж.

Харин
Batman киноны хувьд гэвэл уран сайхны киноны хамгийн сүүлийн анги The
Dark Knight Rises нэртэйгээр ирэх онд гарч магадгүй. Batman-ийг бүрэн
хэмжээний уран сайхны кинон дээр хамгийн сүүлийн удаа харах болох нь.

inception_batman_03


2 цаг орчим гардаг 2008 онд гарсан Batman – The Dark Knight кино нь
тэр их амжилт олж IMDB-ээс 8.9 гэсэн оноо авч, Бүх цаг үеийн шилдэг
киноны жагсаалтын 10-р байранд одоогоор байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж