Хулганы хөгшрөх явцыг буцааж чаджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хулганы хөгшрөх явцыг буцааж чаджээ

Хөгшрөлтийг буцааж, эргээд залуу болох гэдэг хүн төрөлхтний хамгийн том
мөрөөдлийн нэг билээ. Харин саяхан Харвардын Эрүүл Мэндийн Их Сургуулийн
эрдэмтэд нилээн хөгширсөн хулгана дээр enzyme telomerase хэмээх зүйлийг
нэмэгдүүлснээр уг мөрөөдлийг амжилттай туршиж чадсан байна. Уг
туршилтыг хийсний дараа хулганы эд эсүүд цааш доройтож муудахын оронд
нөхөн сэргээгдэж, хэсэг хугацааны дараа бүх эд эс нь залуу, эрүүл
байдалтай болсон байна.

Telomerase-ийн талаар мэдэхийг хүсвэл дараах линкээр орно уу: http://en.wikipedia.org/wiki/Telomerase

Гэхдээ
уг хулгана нь telomerase-ийн сөрөг нөлөөллөөс хамгаалагдсан, генетикийн
хувиргалтад орон хулгана бөгөөд энгийн хулганад уг туршилтыг хийсэн
тохиолдолд telomerase-ийн түвшин ихэсч, сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.  
Хүний
хувьд telomerase-ийг ихэсгэснээр хорт хавдар, зүрхний өвчин үүсгэх гол
шалтгаан болдог юм байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар хүн дээр энэ
туршилтыг хийгээд амжилттай болсон ч гэсэн тэр хүн буцаад залуу болоод
нэг их удаан амьдрахгүй ажээ.
Ямар ч байсан хүнийг буцаад залуу
болгоно зүгээр нэг хийсвэр мөрөөдөл биш болох цаг ирнэ гэдэгт найдаж
байя. Хэрвээ Бенжамин Баттонтой адил, улам залуу болохыг хүсдэг бол
нилээн тэвчээртэй л хүлээх болж дээ.

Эх сурвалж: http://www.nature.com/nature/journal/vaop/ncurrent/full/nature09603.html

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж