
МАХН-ын бага хурлын ажиллагаа Төрийн ордонд үргэлжилж байна. Дөнгөж саяхан МУ-ын Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын даргаар сонгох асуудал бага хуралд орж хэлэлцэгдэж байна.Мөн энэ Бага хурлаар 4 асуудал хэлэлцэх гэнэ. Үүнд МАХН-ын дотоод зохион байгуулалтыйн асуудал, улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаархи мэдээлэл, МАХН-ын хяналтын хорооны мэдээлэл болон тус намын дээд шагналыг бий болгох гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.