Спортын шинэ ордны нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Спортын шинэ ордны нээлт боллоо

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Яармагийн дэнжид сүндэрлэсэн Биеийн тамир, спортын ордны нээлт өнөөдөр боллоо. БНХАУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Спортын шинэ ордныг Монголын талд хүлээлгэх өгөх гэрээнд БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Юй Хун Яао, Монголын Засгийн газрыг төлөөлж, УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт нар 14.50 цагт гарын үсэг зурж, билэгдлийн алтан түлхүүрийг гардан авсан юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улс, БНХАУ-ын найрамдлын бэлэг тэмдэг болсон энэхүү Биеийн тамир, спортын ордны алтан түлхүүрийг гардан авч байгаадаа баяртай байна. Хоёр орны найрамдлыг бэлэг тэмдэ болсон энэ Спортын цогцолборт Монголын олимпийн, дэлхийн аваргууд төрж байгаасай гэж билэгдэн энэхүү алтан түлхүүрийг Засгийн газрын хэрэгжүүлэгт агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатарт гардуулан өгч байна” хэмээн хэлэв. Ийнхүү БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Спортын шинэ ордон үүдээ нээлээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж