“Салхи” шинэ клипээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Салхи” шинэ клипээ дэлгэлээ

“Хөөрхөн охин”, “Сэтгэлээсээ урвасан хүн жаргадаггүй”, “Хагацал хүсээгүй хайр”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” гээд олон хит дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Салхи“ хамтлагийн залуус эргэн нэгдэн уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэд саяхан “Grand” хамтлагийн продюсер Д.Баттөрийн үг, ая “Гоо бүсгүй” дуундаа клип хийлгэн нийтэд хүргэсэн юм . Мөн “Салхи” хамтлаг тун удахгүй шинэхэн цомгоороо фенүүддээ бэлэг барихаар бичлэгийн ажилдаа хэдийнээ оржээ. Дашрамд сонирхуулахад Салхи хамтлаг одоогоор гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дуулж байгаа бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд байсан дуучин Дашка  гадаадад сургуульд сурч байгаа ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж