400 айлыг орон сууцанд оруулна

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

400 айлыг орон сууцанд оруулна

Хотын дарга Г.Мөнхбаяр  Олон улсын санхүүгийн корпорацийн Хятад, Монгол Улсыг хариуцсан менежер  Хуан Чан Чо-той уулзах үеэрээ дээрх үгийг хэлэв.  Хувийн хэвшлийг дэмжиж ажилладаг тус байгуулага ч Улаанбаатар хоттой хамтарч ажиллах сонирхолтой буйгаа энэ үеэр дуулгасан.  Өнгөрсөн хугацаанд Хаан, Хас банктай хамтран ажиллаж, мөн MSC компанид дэмжлэг үзүүлснээ ноён Чо дурдсан байна. Хотын даргын зүгээс түүнд тавьсан санал нь гэр хорооллын 400 айлыг барилгажуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт байв.  Энэ сард НИТХ хуралдахдаа гэр хорооллын 400 айлд шууд гар дээр нь бэлэн мөнгө тавьж өгөөд газрыг нь чөлөөлж авах асуудлыг хэлэлцэх гэнэ. Олон улсын санхүүгийн корпораци хотын  нийтийн тээврийн асуудлыг сонирхож буйгаа илэрхийлээд, тавьсан саналыг судалж үзэхээ амаллаа.  

Б.Бямбаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж