НИТХ-ын VI хуралдаан энэ сарын 24-нд болно

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

НИТХ-ын VI хуралдаан энэ сарын 24-нд болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын VI хуралдааныг энэ сарын 24-нд хуралдуулахаар шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтын хэрэгжилт, 2011 оны эдийн засаг, нийгмийн  зорилт, нийслэлийн 2011 оны төсвийн төсөл, Аудитын газраас төсвийн төсөлд өгөх санал, нийслэлийн газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөний биелэлт болон 2011 оны төлөвлөгөө, өнгөрсөн оны өмч хувьчлалын дүн, ирэх жил хувьчлах эд хөрөнгө, НИТХ, Нийслэлийн Аудитын газрын 2010 оны ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ хуралдаанаар засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны зохион байгуулалт болон хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж