Төв, Хэнтий аймагт нэмж мал өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Төв, Хэнтий аймагт нэмж мал өвчилжээ

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25 мянга 711 толгой мал өвчилснийг бүрэн устгалд оруулаад байна.

Өмнөх хоногоос өвчлөл Төв аймгийн Баян суманд 89, Баянжаргалан суманд 15, Хэнтий аймгийн Мөрөн суманд 12 толгой буюу нийт 116 малаар нэмэгджээ. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 1093 хүн, 42 мотоцикл, 203 автомашин техниктэйгээр, устгал, ариутгал хяналтын 108, хөдөлгөөнт хяналтын 77 цэгт үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын есөн дүүрэг, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Говь-Сүмбэр,Төв аймгийн 71 сумын 6.91сая толгой малыг вакцинжуулахаас 6.002 сая толгой малыг вакцинжуултанд хамруулжээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж