“Сүлдэнд мөнхөрсөн аялгуу” тоглолт болов

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

“Сүлдэнд мөнхөрсөн аялгуу” тоглолт болов

Монгол Улсын Ардын дуу бүжгийн чуулгын 60 жилийн ой угтсан “Сүлдэнд мөнхөрсөн алдартнууд” тоглолт Орхон аймагт боллоо.

Энэхүү тоглолтод 1970, 1980-аад оны үед үзэгчдийг ид “шуугиулж” байсан урлагийн мастерууд болох Монгол Улсын ардын жүжигчин Д.Самбуу, Ч.Батсайхан, А.Нэргүй, Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, Г.Явгаан, Н.Надмид, Д.Хоролсүрэн, Г.Нансалмаа, Ж.Боорой, Ц.Даваахүү нар ая дуугаа өргөлөө. 500 шахам суудалтай “Уурхайчин” соёлын ордон үзэгчдээр пиг дүүрч, сэтгэлд хоногшсон дуугаа, амьдруулсан эзэнтэй нь хамтран дуулж нэгэн үдшийг үдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж