Хэйд ялагдсан ч Харрисон зодог тайлахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Хэйд ялагдсан ч Харрисон зодог тайлахгүй гэв

Мэргэжлийн боксын хүнд жингийн шилдэг төлөөллүүдийн нэг Британийн тулаанч Одли Харрисон өнгөрсөн сарын 13-нд дэлхийн аваргын бүсийн төлөө нутаг нэгт Дэвид Хэйд ялагдаж, аваргын бүсийг нь булааж чадаагүй ч цаашид рингэнд гарч тулалдана гэдгээ илэрхийлжээ. Өдгөө 39 настай тэрбээр өрсөлдөгчийнхөө ганц хүчтэй цохилтыг даалгүй тулааны гуравдугаар үед ялагдаж, улмаар олон нийтийн дунд багагүй шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа “Тулааны явц болоод үр дүнгийн талаар багагүй хугацаанд тунгааж бодсоны эцэст боксын аяллаа үргэлжлүүлэхээр шийдсэн” гэжээ.  Мөн тэрбээр шүүгч тулааныг дэндүү эрт, яарч дуусгасан гэсэн байна. Ямартай ч “Сидней-2000” олимпийн аварга Харрисон спортын замналаа цаашид үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж