Галын гурван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.02-нд нийтлэгдсэн

Галын гурван дуудлага иржээ

Нийслэлийн болон орон нутгийн Аврах гал унтраах ангиудад өчигдөр гал түймрийн гурван дуудлага иржээ. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хороо буюу Яармагийн 21 дүгээр гудамжинд иргэн Н-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй газар доорхи агуулахад эд хогшил шатаж байсныг Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасаг унтраасан байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын III багийн иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй байшингийн  дээврийн хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах 36 дугаар ангийн тасаг унтраажээ. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын III дугаар багийн 1б гудамжинд иргэн Д-ын дөрвөн ханатай гэр шатаж байсныг Аврах гал унтраах 16 дугаар ангийн тасаг тус тус ажиллаж унтраасан байна.

П.Наран    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж